Дэлхий дээрхи хамгийн том нуур
Дэлхийн хамгийн том нуурыг тодорхойлох хэд хэдэн арга замууд байж болох талтай. Гадаргуугийн талбайгаараа хамгийн том нуур эсвэл хамгийн их ус агуулсныг нь сонирхож болно. Мөн үүгээр ч зогсохгүй хамгийн давстай, эсвэл бүр хамгийн гүн тэнгисийг ч үзэж болох юм.Тэгвэл дэлхийн хамгийн том эх газраар хүрээлэгдсэн ус нь Каспин тэнгис гэж үздэг байна. Энэхүү эх газраар хүрээлэгдсэн хамгийн томд ордог давстай тэнгис нь ойролцоогоор 18.900 куб.миль (78.900 куб.км) ус нь агуулдаг юм.
Эзэлхүүнээрээ дэлхийн хамгийн том нуур
Эзэлхүүний хувьд Дэлхийн хамгийн том цэнгэг устай нуур бол Байгал юм. Энэ нь ойролцоогоор 5521 куб.миль устай (23.000 куб.км) буюу ойролцоогоор Дэлхийн гадаргуугийн цэнгэг усны 20 орчим хувьтай тэнцүү. Энэхүү усны нийт эзлэхүүн нь ойролцоогоор Хойд Америкийн таван Их Нууруудыг нийлүүлсэнтэй ижил хэмжээтэй байдаг. Гадаргуун талбайгаараа дэлхийн хамгийн том нуур Давслаг устай Каспин тэнгис нь 143.200 миль.кв (370.886 км.кв) талбайтай. АНУ, Канадын хил дээр орших Супериор нь цэнгэг устай нуур бөгөөд гадаргуугийн талбай нь 31.700 миль.кв (82.103 км.кв) байдаг.Дэлхийн хамгийн гүн нуур
Оросын өмнөд хэсэгт орших Байгал нь дэлхийн хамгийн гүн нуур юм. Энэ нь 5314 тохой (1637 метр) бөгөөд түүний ёроол нь далайн түвшинээс доош 4215 тохой буюу 1285 метрт оршдог. Энэ том нуур нь нэг жилд ойролцоогоор 1 инч буюу 2.5 см-ээр тэлэн томорч байдаг эх газрын идэвхитэй рифтийн бүсэд оршдог юм.Америк тивийн хамгийн гүн нуур
Өмнөд Орогенд орших галт уулын тогоонд тогтсон Кратер нуур нь АНУ дахь хамгийн гүн нуур юм. Түүний гүн нь 1932 тохой буюу 589 метрийн гүнтэй.Монголын хамгийн гүн нуур
Харин дашрамд дурдахад Монголын хамгийн гүн нуур Хөвсгөл нуур бөгөөд хамгийн гүн хэсэгтээ 267.2 м бөгөөд Төв Азид хамгийн гүн нуур билээ. Нуурын амьдрал 50 м хүртэлх гүнд зонхилж 200 м-с цааших гүнд мөнхийн харанхуй байдаг.Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс
Эверест
Эверест нь дэлхийд далайн түвшинээс дээш хамгийн өндөрт өргөгдсөн уул бөгөөд ууланд авирагчид дэлхийн өнцөг булан бүрээс ирж хамгийн өндөр уулын оргилд авирдаг билээ. Эверестийн ноён оргил нь далайн түвшинээс дээш 8848 м-н өндөрт оршино.Мауна Киа
Мауна Киа нь далайн түвшинээс дээш 4205 өргөгдсөн бөгөөд Эверестийн уултай харьцуулахад хамаагүй намхан юм. Гэсэн хэдий ч Мауна Киа нь арал бөгөөд түүний далайн ёроол дахь хормойноос эхлэн хэмжих юм бол Эверестээс хамаагүй өндөр юм. Энэ нь 10.000 м-с ч илүү өндөртэй учир дэлхийн хамгийн өндөр уулд багтана.Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ
Венесүэл улсын Angel хүрхрээ нь дэлхий дээрх хамгийн өндрөөс унадаг цутгалан юм. Хүрхрээ нь 3230 тохой өндрөөс унах бөгөөд ямар нэгэн саадгүй буудаг хэсэг нь 2647 тохой байдаг. Энэ хүрхрээ нь Rio Caroni голын нэг салаанд оршдог бөгөөд Auyan tepui-ний оройгоос доош буудаг юм байна.Далайн хамгийн гүн хэсэг
Дэлхийн далайнуудын хамгийн гүн хэсэг нь Марианы ховилд орших Чэллэнжер хотгор юм. Энэхүү ёроол нь далайн түвшинээс 10924 м гүнд оршино. Хэрэв дэлхий дээрхи хамгийн өндөр уул болох Эверест энд байсан бол түүний дээгүүр нэг милиэс ч гүн ус бүрхэх байсан байх. Чэллэнжер хотгор нь Британийн судалгааны хөлөг онгоц Чэллэнжер II-н тусламжтайгаар 1951 онд нээгдсэн юм.Дэлхийн хамгийн том цөл
Цөл гэдэг нь маш бага хэмжээний буюу жилд дунджаар 250 мм-с бага хур тунадас унадаг газар нутаг юм. Ийм бүс нутаг нь ойролцоогоор дэлхийн газрын гадаргуугийн гуравны нэгийг эзэлдэг. Дээрхи тодорхойлолтонд тохирох томоохон бүсүүд Дэлхийн туйлын бүсүүдэд тохиолдоно. Антрактид нь 15 сая км.кв талбайтай бөгөөд дэлхий дээрхи хамгийн том цөлийн бүс юм. Туйлын бүсэд оршдоггүй томоохон цөл бол Хойд Африкийн Сахар юм. Сахар нь 9 сая км.кв талбайтай.
No comments:
Post a Comment