Tuesday, March 29, 2011

Magadgui

2012 онд дэлхий хоёр нартай болох уу

Эрдэмтэд энэ сэдвээр ид мэтгэлцэж байна. Бетельгейзе хэмээх аварга од 2012 онд тэсэрч, дэлбэрэх явц буюу супернова нь тэнгэрт яг л нар шиг харагдана гэж зарим судлаач үзсэн бол нөгөө хэсэг нь уг холын биетийн тэсрэлт дэлхийд ямар ч нөлөөгүй гэжээ.

Нарнаас 10-20 дахин том Бетельгейзе шөнийн тэнгэрт харагддаг ес дэх тод од бөгөөд Орион буюу Анчин хэмээх нарны аймаг дахь хоёр дахь тод биет юм.

Шатагч одны тэсрэлт буюу супернова хязгааргүй уудам огторгуйд жилд хэдэнтээ болдог ч нарны аймагт ойр болдог супернова дэлхийгээс ажиглагдах нь ховор билээ. Зарим хүчтэй супернова сансрын уудмыг бүхэлд нь ч гэрэлтүүлэх хүчтэй.

Суперновагийн хүчинд болон Бетельгейзегийн сүүлийн үеийн өөрчлөлтөд итгэлтэй байгаа Австралийн Өмнөд Күинслэндийн их сургуулийн физикч Брэд Картер эл биетийн тэсрэлтээс болж дэлхий 2012 онд хоёр нартай болно гэсэн таамаг анх дэвшүүлсэн юм.

Түүний тооцоогоор Бетельгейзегийн тэсрэлт 1-2 долоо хоног үргэлжлэх бөгөөд супернова нь дэлхийгээс нар шиг харагдаад зогсохгүй уур амьсгалын дулаарлын явцыг хурдасгах аюултай гэнэ.

Харин Европын сансар судлалын төв болон АНУ-ын НАСА-гийн эрдэмтэд профессор Картерийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Тэд Картерийн тооцоог дэндүү ойр гээд 1-2 жил гэдэг одон орон судлалын ухаанд ганц хормын дайтай гэжээ. Тиймээс Бетельгейзе удахгүй тэсэрнэ гэдэг нь одон орон судлалын хэлээр сая жилийн дотор гэсэн үг гэнэ.

Хэдийгээр цаг хугацааны хувьд илүүтэй маргалдаж байгаа ч америк, европ эрдэмтэд хоёр нарны онолтой санал нэг байна. Гэхдээ дулаарлыг хурдасгаж, дэлхийг илүү халуун болгоно гэсэн сөрөг таамаглалуудыг няцаажээ.

Бетельгейзегийн дэлбэрэлт дэлхийгээс 600 гэрлийн жилийн алсад болох тул хүн төрөлхтөнд ямар ч сөрөг нөлөөгүй гэж европ, америк эрдэмтэд тооцсон аж. Харин Бетельгейзегийнх шиг тэсрэлт нарны аймгийн дотор болбол хүч нь солирын урсгалыг зогсоох төдийгүй Буд, Санчир, Бархасбадь гариг болон дэлхийг ч бүхлээр нь үгүй хийж мэдэх гэнэ.
http://stat.gogo.mn/news/2011/1/25/2suns-middle.jpg

No comments:

Post a Comment