МЭЄ III зууны сүүлчээр Монгол нутагт Хүннү аймгуудыг нэгтгэсэн хүчирхэг улс байгуулагджээ. Түүний їндэслэгч нь Түмэн шаньюйн хүү Модун байв. Тэрээр эцгийн Хятадад алдсан ордос нутгийг эргүүлэн авчээ. Мєн умард зүгийн нүүдэлчин олон аймаг дин-лин, зүүн хєрш дүн-ху нарыг удаа дараагаар нэгтгэн, баруун зүгийн аймгуудыг довтолж байжээ. Модун шаньюйн үед Хүннү гүрний шинжтэй болж Хан улстай эн зэрэгцэх болжээ. Модун МЭЄ 200 онд хятадийн 300 мянган цэргийн довтолгоог няцаан Хан улсын хаан Гао-ди-ийг (206-194) Пинчин хот (одоогийн Дайтун) орчимд долоо хоног бүслэн байлдаж, Хүннү нар энэ тулаан Хан улсаас эрс хүчтэйгээ харуулжээ. Үүний дараа МЭЄ 198 онд Хан улс Хүннү улстай найрамдлын гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээ ёсоор Хан улс, Түмэн газрын Цагаан хэрмээс хойшхи газрыг хүннүгийн хаан захирахыг хүлээн зєвшєєрсєн ба хэрмээс урдахь хэсгийг Хан улсын хаан захирахыг Хүннү улс мєн зєвшєєрчээ. Энэ тухай Хан улсын нэгэн айлтгал бичигт: " Урт хотоос (Цагаан хэрэмээс) хойш нум сум барьсан улс Шаньюйн цаазийг дагасугай. Урт хотоос дотогш дээл малгайт улсыг би захирсугай " гэж Хан улсын хаан хүлээн зєвшєєрсєн гэжээ. Үүнээс гадна Хан улс жил бүр Шаньюйд алт, магнаг торго, тариа будаагаар алба барих үүрэгтэй болжээ. Ийнхүү Хан улс 50-иад жилийн турш Хүннүд алба барьж байжээ. Модун шаньюйн үед Хүннү гүрний нутаг дэвсгэр ємнє зүг цагаан хэрэм, ордос нутаг, умард зүгт Байгаль нуур, баруун зүгт Ил тарвагатай, Синьзян, дорно зүгт хойд Солонгос хүртэл уудам их болжээ.
Хүннү гүрэн бутарч мєхсєн нь
Хүннү гүрэн эдийн засгийн нэгэн бат бах суурин дээр үүсэж тогтсонгүй, харин хүннүгийн язгууртан нарын зэвсгийн хүчээр нэгтгэсэн, хоорондоо холбоо хэлхээ султай, нийгмийн янз бүрийн шатанд байсан аймгуудийн хэврэг нэгдэл байжээ. Ийм учраас Хүннү гүрэн удаан хугацаагаар оршин тогтнож чадсангүй. Зэвсгийн хүчээр нэгтгэсэн олон аймаг хүннүгийн захиргаанаас гарахыг тэмүүлэн ямагт тэмцэл хєдєлгєєн єрнүүлж байсанаас гадна, хүннүгийн язгууртаны дотор эрх мэдлээ булаацалдсан тэмцэл улам хүчтэй єрнєж байв. Энэ нь Хүннү улс задрахын бас нэгэн шалтгаан болжээ. Хан улс єєрийн умард хєршийн байдал ийнхүү тохигүй болсныг ашиглан түүнийг сулруулах, бүрмєсєн бут зохих арга явууллагыг улам идэвхтэй эхэлжээ. Үүний нэг жишээ нь МЭӨ 140-86 он хүртэл Хан улсын тєр барьсан У-ди хааны үед Хүннүг ганцаардуулах нарийн боловсруулсан бодлогыг гурван чиглэлээр явуулжээ. Түүний1-рт: Хүннү нарыг ордос нутгаас хойш хєєж, тэнд "Таван харьяат улс" гэгч нэрийн дор нүүдлийн иргэдийг авчран суулгаж, хүннүгийн ємнє захын үржил шимтэй хэсэг нутгийг халхавч болгон хувиргажээ. "Түүний сайн эн тариаланг булаавай" гэж Хан улсын нэгэн сайд хаандаа айлтгаж байснаас үзэхэд хүннү нарыг газар тариалангийн гол нутгаас нь салгасан ажээ.Хан улс Хүннүгийн зүүн хєрш Солонгосийг дайлж, Хүннү, Солонгосын хэдэн халхавч газрыг байгуулж, Хүннү улсын зүүн этгээд мєрийг тасалжээ. Мєн Хүннүгийн баруун талд байсан Фергана хавийн хавийн Давань улсыг Хан улс эзлэн Дорнод Туркстаныг дайлж Үсүнь нартай холбоо тогтоож "Хүннү улсын баруун мєрийг…" тасалжээ. Энэ бодлогийн үр дүнд "Шаньюй сая ганцаар болоод говиос хойш газарт хол зайлж дєрвєн хязгаарт хэрэггүй болов" гэж мєнхүү сайд айлтгалдаа бичжээ. МЭӨ 50 орчим онд хүннүгийн язгууртаны тэмцэл улам хурцдаж нэгэн зэрэг таван шаньюй сууж дотоодийн самуун улам даамжирч, нэгдэл нь суларч, задарч байжээ. Энэ үед хүннүгийн язгууртаны дунд үзэл бодлын Хятадад дагаар орох, тусгаар тогтнолоо хамгаалах гэсэн хоёр урсгал гарч, эдгээр урсгалыг ах дүү Чжи-чжи, Хуханье толгойлж үүний үрээр МЭӨ 53 онд хоёр хэсэг болон бутарч Хуханье тэргїїтэй хэсэг нь Хан улсын харьяат болж говийн урд гарч Цагаан хэрэмийн араар нутаглах болжээ. Чжи-чжи тэргүүтэй хэсэгт хүннүгийн ихэнх нь байсан боловч Хан улс ба Хуханьегийн цэргийн довтолгоонд байнга нэрвэгдэн шахагдсаар байсан тул Чжи-чжи шаньюй сүүлдээ зєвхєн єєрийн харьят цэрэг ардаа авч баруун зүг нүүдэллэж Алтайн нуруу хавиар нутаглаж, Хүннү улсын харьяанд урьд нь байсан Гяньгүнь зэрэг аймгуудыг дахин єєртєє нэгтгэн авчээ. Тэгээд Үсүньтэй удаа дараа байлдаж байсан Кангюй улстай холбоо тогтоож Үсүнь ба Хятадын єнгєлзєлийн няцааж байжээ. Мєн үед Хан улс Хүннү улсыг бїрмєсєн устгах зорилгоор дайтаж, уг тулаанд Чжи-чжи алагджээ. Түний харьяат Хүннү нар алс єрнє зүгт зайлан нүүхэд хүрсэн нь IV-V зууны "Их нүүдэл" хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн том үйл явдлын эх үүсвэр нь болжээ. Хан улсын хараат, Цагаан хэрэмээс ємнє нутаглаж байсан Хүннү нар Хан улсын элдэв бодлогийн эсрэг тэмцэл єрнүүлж, улмаар хоорондоо зєрчилдєн дотроо Єрнєд Хүннү Умард Хүннү гэж хоёр хэсэгт хуваагджээ. Єрнєд Хүннү говиос ургаш нутаглаж, Хятадын хараат улс болжээ. Харин Умарт Хүннү тусгаар байдлаа хадгалж үндсэн нутагтаа үлджээ. МЭ 37 онд Умарт Хүннүгийн 58 аймаг Ємнєд Хүннүд дагаар орж Умарт Хүннүгийн байдлыг улам доройтуулав. Энэ байдлыг Хан улс ашиглан Ємнєд Хүннүтэй хүч хавсран урд талаас нь довтолж, урьд хүннүгийн захиргаанаас нэгэнт гарсан сяньби, дин-лин, үсүн зэрэг аймгууд зүг бүхнээс нь хавсран цохижээ. Умарт Хүннүгийн зарим хэсэг нь баруун зүг нүүж, гол хэсэг нь МЭ 93 онд сяньбид эзлэгдэн тус улсын харьяанд оржээ. Ийнхүү 300 гаруй жил тєв азид ноёрхож байсан Хүннү гүрэн мєхжээ. Хүннү гүрэн нь монгол аймгуудыг нэгтгэсэн Тєв Азийн хүчирхэг улс байсан бєгєєд түүний нийгэм, улс тєрийн хєгжил, соёл, ахуй амьдалд гарсан ололт дэвшилтүүдийг хүннүгийн дараа Монголд ноёрхолоо тогтоож байсан олон аймаг улсууд уламжлан авчээ.
No comments:
Post a Comment