Sunday, March 27, 2011

Erhem hvmvvn



Нутгийн алдартнуудын тоо нэмэгдсээр байна
 Өнгөрсөн долоо хоногт манай сумын эрдэмт хүү Л.Чулуунбаатар Алтангадас одонгоор энгэрээ чимж, нутгийн түмнээ баярлуулжээ. Түүний шагналыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр гардуулж боловсролын салбарт, тэр дундаа МУИС-д олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж төрийн одон медалиар шагнаж байгааг хэлжээ. Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Л.Чулуунбаатар 1981 онд МУИС-ийг төгснөөсөө хойш 29 жил багшаар ажиллаж байгаа бөгөөд Лондонгийн их сургууль, Токиогийн Гадаад судлалын сургуульд багшаар ажиллаж байсан билээ. Түүний шинжлэх ухааны сэдэвт 15 ном бичсэний нэлээд нь Их Британи, ОХУ, Япон, БНУУ, БНХАУ, АНУ-д хэвлэгдэж байжээ.
Нутгийн нэрээ дуурсгаж садан олноо баярлуулсан Л.Чулуунбаатар доктортоо баяр хүргэж цаашдынх нь эрдмийн ажилд амжилт хүсч нийт нутгийн олныхоо өмнөөс эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

No comments:

Post a Comment