Monday, May 2, 2011

Реферат, курсын ажил, дипломын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэх вэ?

Ангийн /курсын/ ажил: нь эрдэм шинжилгээний ажлын нэг хэлбэр юм. Ангийн ажил бичсэнээр онолын мэдлэгийг бататгах, бие даасан үйл ажиллагааны дадал зүй эзэмшүүлэх, эрэгцүүлэн бодох, дүгнэлт гаргах тэдгээрийг дэс дараалалтай, баталгаа нотолгоотой бичих чадвар суулгах, дипломын ажил бичих бэлтгэлтэй болгоход оршино. Ангийн ажлын хэмжээ нь ихэвчлэн 25-30 хэвлэмэл хуудас байдаг. Ангийн ажлын бүтэц нь
- Нүүр хуудас
- Төлөвлөгөө
- Удиртгал /оршил/: сонгон авсан сэдвийн чухал болохыг тодорхойлж, ажлын ерөнхий зорилт, зорилго, хэрэглэх судалгааны аргуудаа тодорхойлно.
- Үндсэн хэсэг: дотроо бүлэг, хэсэг, дэд хэсгүүдэд хуваагдана.
- Төгсгөл
- Ашигласан материал
- Хавсралт
Дипломын ажил: Дипломын ажлыг гүйцэтгэсэн түвшин болон хамгаалсан үр дүнгээр нь улсын шалгалтын комисс төгсөгчид зохих мэргэжил эзэмшсэн диплом олгодог. Дипломын ажил бичсэнээр судалгааны ажил хийх дадлага олох, хөгжүүлэх, шинжлэх ухааны судалгаа, туршилтын арга зүй эзэмших, бусад судлаач, шинжээчдийн гаргасан үр дүнд анализ хийх, нэгтгэн дүгнэх чадвартай болох, төгсөгч өөрийн мэргэжлийн мэдлэгээр орчин үеийн нөхцөлд бие даасан үйл ажиллагаа явуулахад хэр бэлтгэлтэй байгааг үнэлж дүгнэнэ. Дипломын ажил нь ихэвчлэн 50-60 хэвлэмэл хуудастай байдаг. Дипломын ажлын бүтэц нь
- Нүүр хуудас
- Бүтцийн тодорхойлолт /Агуулга/: дипломын ажлын бүлэг хэсгийн дараалал, хуваарлилтыг жагсаана. Бүтцийн тодорхойлолтод байгаа бүх гарчгуудын сүүлчийн үг цэгээр хуудасны дугаартай холбогдоно.
- Удиртгал: сонгосон сэдэв, судалгааны ач холбогдлыг бичиж, судалгааны зорилт, зорилгыг товч томъёолж бичнэ.
- Үндсэн хэсэг: дотроо бүлэг, хэсэг, дэд хэсгүүдэд хуваагдана.
- Төгсгөл
- Бүтээлийн жагсаалт
- Хавсралт
Реферат, курсын ажил, дипломын ажлыг хэвлэн бэлтгэхэд тавигдах шаардлага.
- А4 хэмжээний бичгийн цагаан цаасны нэг тал дээр
- Үсгийн хэмжээ 12
- Мөр хоорондын зайг 1.5
- Бичгийн цаасны зүүн талаас 3.5 см, баруун талаас 1.5 см, дээрээс 2.5 см, доороос 3 см зай авна.
- А4 бичгийн цаасан дээр 26-28 мөр байна.
- Нүүр хуудаснаас эхлэн дугаарлана. Гэхдээ нүүр хуудсаа дугаарлахгүй. өөрөөр хэлбэл нүүр хуудасны дараагийн хуудсыг 2-с эхэлж дугаарлана гэсэн үг.
- Шинэ бүлэг бүр шинэ хуудаснаас эхэлнэ.
- Бүлэг, зүйлийн гарчиг болон бичвэрийн хооронд гурав, гурван интервалын зай авна. Цаасны дунд тавигдсан гарчгийн нэрийн ард цэг тавихгүй. Гарчгийг доогуур нь зурж тодруулж болохгүй.
- Догол мөр: хэсэг бүрийн эхний мөрийн эхэнд баруун талаас нь зай авах ба догол мөрийн эхний үсгийг томоор эхэлж бичнэ.
- Хүснэгт: Бүх хүснэгтүүдийг араб үсгээр дугаарлаж, хүснэгтийн баруун дээд буланд “хүснэгт…” гэсэн үг дарааллын дугаарын хамт тавигдана. Жишээ нь: “хүснэгт 4” хэрвээ бичвэр ганцхан хүснэгттэй бол “хүснэгт” гэж бичих шаардлаггүй. Хүснэгтийн сэдвийн гарчгийг хүснэгтийн дээр, хуудасны /мөрийн/ голд том үсгээр эхлэн бичих ба ард нь цэг тавихгүй. Хүснэгтийг дараагийн хуудсанд үргэлжлүүлэн бичих бол баганын гарчгуудыг давтаж бичнэ үгүй бол тэдгээрийг дугаарлаад дугаарыг нь тавина. Үргэжлэл хүснэгтийн дээд талд “Үргэлжлэл хүснэгт 4” гэж бичнэ.
- Зураг: Эх бичвэрт орж байгаа бүх зурагийг дугаарлана. Хэрвээ нэг зураг байвал дугаарлах хэрэггүй. Зураг нь үндсэн дөрвөн элемент байна. 1. зурагийн нэр 2. араб үсгээр тэмдэглэсэн зурагийн дугаар 3. сэдвийн нэр 4. нарийвчилсан тайлбар-зураг дээр байгаа хэсгүүдийг дуугаарлаад дугаарын дагуу тайлбар хийнэ. • Ном зүйн жагсаалт хийх: ном зүйн жагсаалт нь судалгааны ажлын нэг чухал хэсэг бөгөөд түүнийг дүгнэлтийн ард оруулдаг. Ном зүйн жагсаалтад нэвтэрхий толь, лавлах, сонин сэтгүүл оруулдаггүй. Зайлшгүй шаардлагатай бол ажлын эхэд байгаа мөрний доорхи ишлэлд оруулдаг. Ном зүйн жагсаалтыг хэд хэдэн аргаар хийж болдог. Үүнд: зохиогчийн нэрний ба номын нэрний эхний үсгийн дарааллаар, сэдвээр, бүтээлийн төрлөөр, агуулгын шинж чанараар, холимог байдлаар хийж болно.

No comments:

Post a Comment