Syanbi uls
Таншихуайн хаанчлалын үед Сяньби улс нэн хүчирхэгжиж, Модун хааны үеийн Хүн гүрний эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг дахин оруулж авсан төдийгүй эдийн засаг,худалдаа арилжааны хувьд ч Хүн гүрнийг нэр төртэй залгамжилжээ.
Сяньби нарын өвгө дээдэс нь дунху буюу дорнод ху мөн гэх бөгөөд генийн хувьд хүн нартай цусан төрлийн холбоотой өвгө нүүдэлчид байсан.
Сяньби улс төрт ёсны талаар Хүн улсыг өв тэгш залгамжилж,бас нэгэн алхам урагшлан хөгжүүлжээ. Нэн ялангуяа цэргийн хүчин чадлаар илүү товойн гарсан гэж нангиад сурвалж бичигт тэмдэглэжээ.
Сяньби улсын хаадын үе залгамж төдий л тодорхой бус байдаг. Сяньби улсын сүүлчийн эзэн Кэбижан 210-235 онд төр барьж байгаад хорлогдсон. Сяньби нарын залганцар нь Кидан мөн гэж үздэг.
Сяньби улс задрах үед Муюн улс (318-360 он), Тоба Вэй (Их Юан)улс (307-581 он) тэдний төрт ёсыг залгамжлан гарч, нүүдэлчдийн улс төрийн халааг авсан билээ.
Муюны нэг салбар Тогон нар Хөх нуур,Цайдамд нүүн очиж IV зууны дундуур Тогон улсыг байгуулсан, тэдний хойч үе нь X-XI зууны үеийн Шарай голынхон мөн бөгөөд XIII зууны үеэс Монгол нүүдэлчдээр цус сэлбэгдэн, Зүүн гар хаант улсын үед найдвартай түшиг газар болж байсан ажгуу.
No comments:
Post a Comment